Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Чанартай, хямд үнэтэй эмийг импортлох ажлыг богино хугацаанд хийхийг үүрэг болголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, эмийн лабораторит газар дээр нь ажиллав.

Тэрээр Эмийн худалдан авалтын асуудлыг онцолж, Монгол Улсад бүртгэлтэй 4000 гаруй эм байдгаас манай улсад хамгийн өргөн хэрэглэгддэг эмүүдийг чанар, стандартын шаардлага хангасан үйлдвэрлэгчээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах замаар хямд үнээр оруулж ирэх асуудлыг богино хугацаанд зохион байгуулж ажиллахыг тус газарт үүрэг болголоо.

Түүнчлэн Эмийн лабораторийн тоног төхөөрөмжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 1.8 сая ам.долларын санхүүжилтээр шинэчилж байгаа бөгөөд ингэснээр эмийн чанарыг хянах стандартын шаардлагад нийцсэн тогтолцоог бүрдүүлэх суурь тавигдаж байгааг дурдаж, цаашид дэлхийн стандартад нийцсэн Лабораторитой болгох, энэ чиглэлийн хүний нөөцийг чадавхжуулах, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Шинэ хичээлийн жилд нэмж 16 байршилд түрээсийн байрыг сургуулийн зориулалтаар ажиллуулна
Шинэ хичээлийн жилд нэмж 16 байршилд түрээсийн байрыг сургуулийн зориулалтаар ажиллуулна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.