Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ хичээлийн жилд нэмж 16 байршилд түрээсийн байрыг сургуулийн зориулалтаар ажиллуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Урьдчилан тооцоолж байгаагаар улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо 40,0 орчим мянгаар өсөхөөр байна.

Нийслэлийн Боловсролын газрын судалгаагаар 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлд ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23188 суралцагч 3 ээлжид хичээллэх нөхцөл байдал үүсжээ.

2023-2024 оны хичээлийн жилд нийт 27 байршилд сургуулийн зориулалттай түрээсийн байрыг ашиглаж, 3 ээлжийн асуудлыг шийдвэрлэсэн. 2024-2025 оны хичээлийн жилд 13 байршил дахь түрээсийн байрыг үргэлжлүүлэн ашиглаж, шинээр 16 байршилд түрээсийн байр нэмэхээр төлөвлөж байна. Үүнд:

  • БЗД: 11 сургууль /14, 97, 21, 111, 120, 68, 142, 30, 53, 69, 155-р сургуулиуд/
  • ХУД: 9 сургууль /15, 34, 59, 75,115, 130, 32, 52, 156-р сургуулиуд/
  • СХД: 5 сургууль /Хөгжил, 62, 122, 123, 154-р сургуулиуд/
  • БГД: 4 сургууль /141, 38, Оюуны ундраа, Эрдмийн өргөө сургуулиуд/ багтаж байна.
ШҮҮХ: Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзсэн
ШҮҮХ: Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзсэн
 
О.Батхүү Ерөнхий сайдын шударга өрсөлдөөн, бизнесийн орчны асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ
О.Батхүү Ерөнхий сайдын шударга өрсөлдөөн, бизнесийн орчны асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.