"Zarig.mn" сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэжилж байна. Тодруулбал, түүнд холбогдох шүүх хурал өнөөдөр өглөөний 09:30 цагаас эхэлсэн юм.
Түүнд холбогдох өнөөдрийн шүүх хурал ийнхүү хоёр дахь удаагаа завсарлаад байна.
Эргэн сануулахад, Н.Өнөрцэцэг нь шүүх хуралд гурван өмгөөлөгчтэй оролцож байгаа бөгөөд өчигдрийн хуралд тодорхой шалтгааны улмаас хоёр өмгөөлөгч ирээгүй. Иймд тэрбээр өөрт нь холбогдуулан шалгаж буй гурван хэргийг тус бүрд нь хувааж өмгөөлүүлэхээр гэрээ байгуулсан гэдгийг хэлж, өмгөөлүүлэх эрхээр хангаж өгөөч хэмээн шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүссэн ч хүлээж аваагүй юм. Тэрбээр өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцож буй юм.