Төв шуудангийн урд 30-аад жил ном зарсан Н.Баасандорж өвөөг танихгүй хүн цөөн. Хэзээнээс л хөдөлгөөнтэй, зүгээр сууж чаддаггүй тэрбээр 2019 онд эрүүл мэндийн шалтгааны улмаас номоо зарахаа больсон ч өдгөө ахмад настнуудынхаа эрүүл мэндэд анхаарал тавьж, гранд гольф, дартс зэрэг спортын төрлүүдээр багшилж буй гэнэ.
Хэдхэн хоногийн өмнө тэрбээр өөрийн гал голомтоо бадраасан газраа барьцаалан байр захиалсан ч өнөөдрийг хүртэл байрандаа орж чадаагүй талаараа цахим орчинд нийтэлсэн ба олон хүний сэтгэлд хүрээд буй бөгөөд үүсээд буй асуудлын талаар цөөн хором ярилцлаа.