Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавируст халдварын эдгэрэлт 97 хувьтай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Өнөөдөр /2020.09.25/ коронавирусээр халдварласан нэг хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Эдгэрсэн иргэн Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор наймдугаар сарын 30-нд ирж, есдүгээр сарын 1-нд коронавирусний халдвартай нь батлагдсан бөгөөд 58 настай эмэгтэй юм. Ийнхүү Монгол Улсад “COVID-19” халдварын нийт 313 тохиолдлоос 303 хүн эдгэрч, эдгэрэлт 97 хувьтай боллоо.

ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн хүмүүсээс 289-ийнх нь ажиглалт тандалтын хугацаа дууссан бол найман хүн сувилалд, зургаан хүн гэрийн ажиглалтад байгаа юм.  Одоогоор ХӨСҮТ-д коронавируст халдвартай 10 хүн эмчлүүлж байгаагаас найм нь хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Сүүлийн хоёр өдөрт буюу энэ сарын 23-24-нд ХӨСҮТ болон ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 629 хүнд шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илрээгүй байна. Уг шинжилгээнд энэ сарын 24-нд Франкфуртаас ирсэн 206 хүн, 21-нд  Сөүлээс ирсэн 54 хүн, есдүгээр сарын 4-ний 82 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй 33, тандалтын зорилгоор 24 хүний сорьцод хийсэн шинжилгээ багтаж байна. Мөн Төв аймагт тусгаарлагдаж байгаа 48, Говьсүмбэр аймагт тусгаарлагдсан 13, тусгаарлан ажиглах байранд байгаа 107, үүрэг гүйцэтгэж буй эмч ажилтан зургаан хүн, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 56 жолоочийн шинжилгээ халдваргүй гарчээ.

Сиднейгээс 216 иргэн эх орондоо ирнэ
Сиднейгээс 216 иргэн эх орондоо ирнэ
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.