Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Шинэ Засгийн газар 100 хоногийн дотор “Нэгдүгээр тойрог хурдны зам“-ын санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэхээр болсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар шинээр бүрдэх Засгийн газрын зүйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгах хотын бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүн Үндэсний их баяр наадмаас өмнө байгуулагдахаар яригдаж байна.

Шинэ ЗГ-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 1.1, 1.2, 1.3 гэсэн заалтуудад Улаанбаатар хотод метроноос гадна шинээр хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг тусгуулахаар болсон.

Тухайлбал, нэгдүгээр тойрог хурдны замыг шинэ ЗГ байгуулагдсанаас хойших ажлын 100 хоногийн дотор санхүүжилтийнх нь эх үүсвэрийг шийдэхээр болж байна.

Мөн Туул голын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг шинэ Засгийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн нэгдүгээрт тэмдэглүүлэхээр болсон" гэв.

Бэлэн мөнгөний хайрцгийг таглаж гар дээрээ мөнгө авч байсан жолоочийг ажлаас нь чөлөөлжээ
Бэлэн мөнгөний хайрцгийг таглаж гар дээрээ мөнгө авч байсан жолоочийг ажлаас нь чөлөөлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд