Нийтийн тээврийн бэлэн мөнгөний хайрцгийг таглаж гар дээрээ бэлэн мөнгө авч байсан жолоочийн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газрын мэдээлснээр Ч:54 “Яармагийн эцэс-Баянхошуу” чиглэлд үйлчилгээнд ажиллаж байсан жолооч бэлэн мөнгө хураах хайрцгийн мөнгө хийдэг хэсгийг наалддаг туузаар таглаж, зорчигчоос гар дээр бэлэн мөнгө авч байсан зөрчил гаргасан байна.Иймд тухайн жолоочийг ажлаас нь чөлөөлсөн аж.
Нийтийн тээврийн төлбөрийг саяхныг хүртэл иргэд картаар төлөх боломжгүй тохиолдолд бэлнээр төлдөг байсан. Харин үүнийг өөрчилж хайрцаг байршуулж эхлээд байсан юм. Ингэснээр зорчигчдын бэлэн мөнгөний орлого жолооч нарт бус нийтийн тээврийн салбарт шууд төвлөрөх боломжийг бүрдүүлсэн. Харин жолооч нарын зүгээс зорчигчдын төлсөн бэлэн мөнгө нь тэдний халаасанд буюу өдрийн хоолондоо зарцуулдаг болохыг ярьж байсан юм.