Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: С.Зориг нас барснаар төрийн мөнгөөр “Эрдэнэт“-ийн 49 хувийг авахаас гадна байж боломгүй явдлууд болсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 50 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2024 оны УИХ-ын сонгуульд саналаа өгч, ард түмэндээ хандаж үг хэллээ. Тэрбээр,

"Энэ сонгуулиар 21 аймаг, нийслэлийн дүүргүүд, салбаруудын 30 гаруй уулзалт хийлээ. Өдөрт 4-5 уулзалт хийсэн. Бүгд 30 жилийг дүгнэж байна.

С.Зориг ардчилсан хувьсгалын талаар "Улс орны эрх ашиг нэгдүгээрт байх ёстой шүү. Дараа нь намын эрх ашиг байна. Хувийн эрх ашиг байна. Мэдээж энэ нь чөлөөт нийгэм. Энэ эрх ашгийн эрэмбэ дараалал хэрэв алдагдвал парламентад итгэх итгэл суларч төр иргэн хоёр хоорондоо үл ойлголцоно" гэж хэлж байсан.

Харамсалтай нь С.Зориг агсан амиа алдсанаар энэ бүх эрэмбэ дараалал, эрх ашиг яг эсрэгээрээ хэсэг хугацаанд явсан. Хувийн эрх ашгийн төлөө улс төрийн намыг ашигладаг болсон. Нам дамнасан бүлэглэл үүсэж стратегийн ордыг авсан. Төрийн мөнгөөр хувьдаа Эрдэнэтийн 49 хувийг авч, эрхзүйт төрт байж боломгүй олон зүйлс болсон. Сүхбаатарын талбайгаа дундуур нь хуваасан, С.Зоригийн хөшөөг худалдсан, ногоон байгууламжууд устсан. Нийслэлийн сургуулиудын ардах талбай эмнэлгүүдийн өмнөх талбай хууль бусаар зарагдсан. Ардчилсан аль ч нийгэмд нийтийн эзэмшил рүү ингэж халдаж байсан тохиолдол байхгүй. Хэм хэмжээ арай зөрчигдсөн. Энэ нь улсын эрх ашигт хортой болсон.

Тиймээс энэ удаагийн сонгууль 30 жилийн хугацаанд явсан дүгнэлт байгаасай" гэлээ.

МАН-аас цаг үеийн асуудлаар 14:30 цагт мэдээлэл хийнэ
МАН-аас цаг үеийн асуудлаар 14:30 цагт мэдээлэл хийнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.