УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаа өнөөдөр дуусгавар болж буйтай холбогдуулан цагдаагийн байгууллагат бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийг танилцууллаа.
Цагдаагийн байгууллагад нийт 786 гомдол мэдээлэл бүртгэгдсэнийг холбогдох нам, эвсэл, бие даагч нартай холбоотой байдлаар нь авч үзэхэд 305 иргэн, нам эвслийн гишүүдээс МАН-д гомдол гаргаж, мэдээлэл ирүүлсэн нь нийт дуудлага мэдээллийн дийлэнх хувийг эзэлсэн байна. Мөн Ардчилсан намтай холбоотой 221 гомдол мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд Хүн намтай холбоотой нийт 10 гомдол мэдээлэл бүртгэгдсний дагуу шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Тэгвэл нийт гаргасан гомдол мэдээллийг 70 орчим хувийг шийдвэрлэсэн талаар ЦЕГ-аас мэдээллээ.