Сонгуулийн сурталчилгааны хугацаанд Төв аймагт хоёр нэр дэвшигчийн хоёр ухуулагч нас барсан тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад хүний амь нас хохирсон асуудлууд бүртгэгдсэн. Одоогийн байдлаар урьдчилсан дүгнэлтээр гадны нөлөөгүй нас барсан хүн байхгүй. Бидний зүгээс хэн нэгэн нэр дэвшигчийн ухуулагч байсан гэж хэлэх нь зохимжгүй" гэлээ.
Эргэн сануулахад,
- Төв аймгийн Сүмбэр сумын нутагт “боомилсон байдалтай нас барсан хүн байна" гэсэн мэдээллийг зургаадугаар сарын 20-ны 14:40 цагт ирүүлсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгахад тус газарт оршин суух 45 настай эрэгтэй амиа алдсан байсан.
- Төв аймаг Баяндэлгэр сумын нутаг …. тоотод хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг зургадугаар сарын 21-ний 04:54 цагт ирүүлжээ. Мэдээллийг шалгахад тус тоотод суух 62 настай эмэгтэй ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан.