ТАНИЛЦ: Ойрын хугацаанд болох шоу тоглолтуудын тасалбар 60 мянган төгрөгөөс 2 саяын үнэтэй байна

Огноо
Унших
3 минут 15 секунд

Энэ зун хаана, ямар шоу тоглолтууд болох талаар мэдээллийг багцлан хүргэе.

-----------------

"PLAYTIME FESTIVAL"-2024

Хаана: Долдугаар сарын 4, 5, 6, 7

Хэзээ: Налайх дүүрэгт

Тасалбарын үнэ: 4 өдрийн тасалбар 600 мянган төгрөг, vip тасалбар 2 сая төгрөг.

"PLAYTIME FESTIVAL" нь 22 дахь жилдээ болох гэж байна. Тоглолтод Headliners буюу голлох уран бүтээлчид post-metal урсгалаар тоглодог Америкийн алдарт Deafheaven, домогт Нирвана хамтлагийн Курт Кобейны хамгийн хайртай хамтлаг болох alternative rock урсгалаар тоглодог Teenage Fanclub, Өмнөд Солонгосын Idiotape, Японы алдарт TOE, Шведийн домогт метал хамтлаг Vomitory, орчин цагийн дэлхийн хөгжмийн ертөнцийн анхаарлыг татаж буй залуу хамтлагууд болох Өвөр Монголын Narabara, Тайваны Elephant Gym зэрэг хамтлаг уран бүтээлчид багтжээ.

“The Night” with us

Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэнд

Хэзээ: Наймдугаар сарын 10-нд

Тасалбарын үнэ: Үндсэн үнэ 88 мянган төгрөг. Early bird ticket 68 мянган төгрөг.

Никитон, Камертон, Хаянаа&Дээгий, 3 охин, Болд, Хар сарнай зэрэг хамтлаг дуучид нэгэн тайзнаа тус бүрийн бүх цаг үеийн SUPER HIT болсон нийт 60 дуунаас бүрдсэн (NONSTOP) бүрэн хэмжээний тоглолтоо хүргэхэд ийнхүү бэлэн болжээ.

"ЭНЭ МӨЧ" LIVE CONCERT

Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэнд

Хэзээ: Наймдугаар сарын 17-нд

Тасалбарын үнэ: 60.000. Early bird ticket 40 мянган төгрөгөөр зарагдаж байна. VIP тасалбар 500 мянган төгрөгөөр зарагдаж байна.

Сүүлийн 15 жилийн хугацаанд Ginjin Trap урсгалыг анхлан нэвтрүүлж үүний араас дрилл, electro гэх мэт олон төрөл шинэ өнгүүдийг Монголын rap hiphop ертөнцөд тэд нэвтрүүлжээ. Ginjin Mrs.M нарын хамтарсан Бороо, Хөөрхөн охид trap coнсдог, Сувгаа соль, АТМ, Goy te?, Ganbei гэх дуунуудаас авахуулаад та бидний чихийг мялааж сэтгэлд үлдсэн олон арван хит дуунууд бүтээсэн юм.

“JAH KHALIB Mongolia-2024”

Хаана: HIT PARK

Хэзээ: Наймдугаар сарын сарын 17-нд

Тасалбарын үнэ: Үндсэн үнэ 150 мянган төгрөг. Early bird ticket 109 мянган төгрөг. VIP ticket 2 сая төгрөг

Youtube-д 1.62 сая subscriber-тай, Instagram-д 2.5 сая дагагчтай ДЭЛХИЙН ШИЛДЭГ артистуудын нэг болох JAH KHALIB цор ганц удаа Монголд өөрийн бүрэн хэмжээний тоглолтоо албан ёсоор хийхээр болсон билээ.

Рэппэр “BIG GEE”-ийн 4 дэх тоглолт болох "THE LEGACY" BIG CONCERT

Хаана: HIT PARK

Хэзээ: Наймдугаар сарын 24-нд

Тасалбарын үнэ: Үндсэн үнэ 80 мянган төгрөг. Early bird ticket 50 мянган төгрөг.

НЭГ ДОРООС: Тэгш ой нь тохиож буй 17 аймгийн 102 сумдын баяр наадмын ТОВ
НЭГ ДОРООС: Тэгш ой нь тохиож буй 17 аймгийн 102 сумдын баяр наадмын ТОВ
 
Нийт таван байршилд 7720 тонн ус сорууллаа
Нийт таван байршилд 7720 тонн ус сорууллаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц