НЭГ ДОРООС: Тэгш ой нь тохиож буй 17 аймгийн 102 сумдын баяр наадмын ТОВ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 12 секунд

Үндэсний их баяр наадам болоход 20 шахам хоногийн хугацаа үлдээд байна. Тэгвэл энэ жил 17 аймгийн 102 сумын 100 жилийн тэгш ой тохиож байна. Тэгш ойтой сумдын баяр наадам тов эхнээсээ тодорхой болж эхэлжээ. Товтой холбоотой мэдээллийг нэгтгэн хүргэе.

Завхан аймгийн арван сумын тэгш ой тохиож байна. Ингэхдээ товоо ийнхүү тогтоожээ. Үүнд:

-Баянтэс сум: 7 дугаар сарын 19, 20-нд,

-Баянхайрхан сум: 7 дугаар сарын 20, 21-нд,

-Сонгино сум: 7 дугаар сарын 21, 22-нд,

-Сантмаргаз сум: 7 дугаар сарын 26, 27-нд

-Дөрвөлжин сум: 7 дугаар сарын 20, 21-нд,

-Ургамал сум: 7 дугаар сарын 19, 20-нд

-Отгон сум: 7 дугаар сарын 18, 19-нд,

-Цагаанхайрхан сум: 7 дугаар сарын 19, 20-нд

-Шилүүстэй сум: 7 дугаар сарын 17, 18-нд

-Яруу сум: 7 дугаар сарын 26, 27-нд болно.

Архангай аймгийн тэгш ой тохиож буй сумдын тухайд:

-Батцэнгэл сум: 7 дугаар сарын 20, 21-нд,

-Хайрхан сум: 7 дугаар сарын 19,20,21-нд

-Чулуут сум: 7 дугаар сарын 15, 16, 17-нд,

-Өлзийт сум: 7 дугаар сарын 17, 18-нд,

-Жаргалант сум: 7 дугаар сарын 17, 18, 19-нд болно.

Сүхбаатар аймгийн тэгш ой тохиож буй сумдын тухайд:

-Уулбаян сум: 7 дугаар сарын 15-28-ны хооронд,

-Эрдэнэцагаан сум: 7 дугаар сарын 15-28-ны хооронд болно.

Баянхонгор аймгийн тэгш ой тохиож буй сумдын тухайд:

-Баацагаан: 7 дугаар сарын 17,18,19-нд

-Бууцагаан, Гурванбулаг, Заг сум: 7 дугаар сарын 18, 19, 20-нд

-Өлзийт, Жинст сум: 7 дугаар сарын 19, 20, 21-нд тэмдэглэнэ.

Ховд аймгийн тэгш ой тохиож буй сумдын тухайд:

-Алтай сум: 8 дугаар сарын 18-20-нд,

-Дарви сум: 7 дугаар сарын 22-24-нд,

-Мянгад сум: 8 дугаар сарын 19-20-нд,

-Зэрэг сум: 8 дугаар сарын 22-24-нд,

-Цэцэг сум: 8 дугаар сарын 7-9-нд болно.

Өвөрхангай аймгийн тэгш ой тохиож буй сумдын тухайд:

-Богд сум: 7 сарын 26, 27

-Баян-Өндөр сум: 7 сарын 27, 28

-Бат-Өлзий сум: 7 сарын 26, 27

-Баянгол сум: 7 сарын 25, 26

-Баруунбаян Улаан сум: 7 сарын 26, 27

-Тарагт сум: 7 сарын 26, 27

-Гучин-Ус сум: 7 сарын 26, 26

-Төгрөг сум: 7 сарын 25, 26

-Хужирт сум: 7 сарын 25, 26-нд болно.

Хэнтий аймгийн тэгш ой тохиож буй сумдын тухайд:

-Норовлин сум: 7 сарын 17-19-нд болно.

Хөвсгөл аймгийн тэгш ой тохиож буй сумдын тухайд:

-Шинэ-Идэр сум: 7 дугаар сарын 17-19-нд

-Галт сум: 7 дугаар сарын 17-19-нд

-Тосонцэнгэл сум: 7 дугаар сарын 16-18-нд тэмдэглэнэ.

Дундговь аймгийн тэгш ой тохиож буй сумдын тухайд:

-Эрдэнэдалай сум: 7 дугаар сарын 19-20,

-Дэлгэрцогт сум: 7 дугаар сарын 20-21,

-Хулд сум: 7 дугаар сарын 22-23,

-Дэлгэрхангай сум: 7 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд болно.

Дорнод аймгийн тэгш ой тохиож буй сумдын тухайд:

-Булган сум: 7-р сарын 19, 20-нд,

-Баян-Уул сум: 7-р сарын 20,21-нд,

-Халхгол сум: 7-р сарын 21,22-нд,

-Матад сум: 7-р сарын 22.23-нд тус тус болно.

Дорноговь аймгийн тэгш ой тохиож буй сумдын тухайд:

-Даланжаргалан сум: 7 дугаар сарын 5,6,7-нд,

-Иххэт сум: 7 дугаар сарын 7,8-нд,

-Сайхандулаан сум: 7 дугаар сарын 9,10,11-нд,

-Алтанширээ сум: 7 дугаар сарын 17,18-нд,

-Айраг сум: 7 дугаар сарын 19,20 21-нд,

-Дэлгэрэх, Хөвсгөл сум: 7 дугаар сарын 15,16-нд,

-Мандах сум: 7 дугаар сарын 18,19,20-нд,

-Хатанбулаг сум: 7 дугаар сарын 19,20,21-нд,

-Өргөн, Эрдэнэ сум: 7 дугаар сарын 24,25,26-нд болно.

Увс аймгийн тэгш ой тохиож буй сумдын тухайд:

-Бөхмөрөн сум: 8 дугаар сарын 14, 15

-Өндөрхангай сум: 7 дугаар сарын 17, 18

-Тэс сум: 8 дугаар сарын 8, 9

-Зүүн Хангай сум: 7 дугаар сарын 21, 22

-Өмнөговь сум: 7 дугаар сарын 27, 28

-Ховд сум: 8 дугаар сарын 20, 21-нд болно.

Булган аймгийн тэгш ой тохиож буй сумдын тухайд:

-Хутаг-Өндөр, Бугат: 7 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд,

-Дашинчилэн: 8 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд,

-Сайхан, Хангал: 7 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд,

-Рашаант: 8 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд болно.

Говь Алтай аймгийн Алтай, Баян-Уул, Бигэр, Бугат, Дарви, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Тонхил, Төгрөг, Хөхморьт, Цогт, Цээл, Чандмань, Шарга, Эрдэнэ сумын 100 жилийн ой тохиож байна.

Харин Төв аймгийн тухайд Батсүмбэр, Баян тэргүүтэй нийт 7 сумын тэгш ой тохиож байна. Мөн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Цагааннуур, Мандал, Шаамар, Цагаан нуур, Eрөө, Түшиг сумын тэгш ой тохиох юм.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өнөөдөр дуу цахилгаантай бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өнөөдөр дуу цахилгаантай бороотой
 
Нийт таван байршилд 7720 тонн ус сорууллаа
Нийт таван байршилд 7720 тонн ус сорууллаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц