Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан гэх 13 хэргийг шийдвэрлэжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, дүүргийн прокурорын газрын прокурорууд болон Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв, Чингис хааны музей, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөгчид оролцлоо.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийсэн, соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан гэх 2020 онд 1, 2022 онд 3, 2023 онд 9 хэрэгт хяналт тавьж, хуулийн дагуу шийдвэрлэсэн бол 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар 3 хэрэгт хяналт тавьж ажилласан байна.

Газрын ховор элементийн төлөөх гадаадынхны “МАРАФОН”-д Монгол ТОГЛОГЧ болж чадах уу
Газрын ховор элементийн төлөөх гадаадынхны “МАРАФОН”-д Монгол ТОГЛОГЧ болж чадах уу
 
Ж.Бат-Эрдэнэ: Ж.Бат-Эрдэнэ: Дав.Цогтбаатар гишүүний асуудлыг УИХ хэлэлцэх биш, Үндсэн хуулиа барьж, тэгш эрхийн зарчмыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, хангах ёстой