Зургаадугаар сарын 06-ны өдрийн байдлаар Сэлбэ, Сөгнөгөр, Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн. Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчимд, Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчимд үерийн түвшинг 5-10 см орчим давсан байна.
Энэ сарын 07-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар дуу цахилгаантай аадар бороо тул голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.