Тээврийн цагдаагийн албанаас Их тэнгэрийн уулзвараас Бага тэнгэрийн ам хүртэл замыг сонгож зорчихгүй байхыг зөвлөлөө.
Туул гол үерийн түвшинд хүрч голын ус эргээсээ хальсан тул Баянзүх дүүргийн 11 хороо Их тэнгэрийн уулзвараас зүүн тийш Бага тэнгэрийн ам хүртэл зорчих хэсгийн хойд талд байрлах объектууд үерт автаад байна. Дүүргийн онцгой байдлын хэлтсээс тухайн газарт ажиллаж байгаа юм. Туул голын урсац эргээсээ хальж, голын түвшин 05 минут тутамд 10 см-ээр дээш нь нэмэгдэх нөхцөл байдалтай байгаа тул иргэд та бүхэн тухайн чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа.