Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр Монгол Улсын боловсролын их сургууль /МУБИС/-ийг түүх, нийгмийн ухааны багшаар төгссөн агаад боловсролын удирдлагын магистрын зэргийг төрөлх сургуульдаа хамгаалж байжээ.
Тэгвэл тэрбээр өнөөдөр /2024.06.05/ улс төр судлалын доктор болсон байна. Энэ нь МУБИС бие даан улс төр судлалын доктор (Ph.D) хамгаалуулсан анхны тохиолдол аж.
Н.Батсүмбэрэл нь оюутан байхаасаа нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байжээ. Түүний хувьд одоогоос 23 жилийн өмнө түүхийн хичээлээр элсэлтийн шалгалт өгөхөд аймагтаа хоёрдугаар байрт орж, тэр үеийн Багшийн их сургуульд элсэн суралцсан түүхтэй.