Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Адьшаа нарын 4 гишүүний өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 1 секунд

Энэ удаагийн парламентын хамгийн "отгон" чуулган хаалтаа хийх гэж буйтай холбогдуулан хуулийн төслүүдийг эцэслэн баталж байна. Тэдгээрийн нэг Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Уг хуулийн төслийг Ш.Адьшаа нарын 4 гишүүн УИХ-д өргөн барьсан байдаг.

Хууль эцэслэн батлагдсанаар наадмаар жороо морины уралдаанд хурдан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.4, 10.5, 10.6-д заасан цол, чимэг олгохоор боллоо.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлд дараах асуудлыг зохицуулсан байдаг. Үүнд:

  • 10.4.Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанд морь нь дөрвөн удаа түрүүлсэн, эсхүл найман удаа айрагдсан уяачид улсын алдарт уяач, морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан, үүнээс улсын баяр наадамд нэг түрүүлсэн, эсхүл хоёр удаа айрагдсан уяачид улсын манлай уяач, морь нь 10 удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан, үүнээс улсын баяр наадамд хоёр удаа түрүүлсэн, эсхүл дөрвөн удаа айрагдсан уяачид улсын тод манлай уяач цол олгоно.
  • 10.5.Аймгийн баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид аймгийн алдарт уяач цол олгоно.
  • 10.6.Сумын баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид сумын алдарт уяач цол олгохоор тусгажээ.
“Тэнүүн Огоо“ ХХК 111 тэрбум төгрөгийг автобус нийлүүлэх гурван компанид шилжүүлсэн ч 94 автобус орж ирээгүй, төлбөрийг урьдчилж шилжүүлсэн байдалтай байна“
“Тэнүүн Огоо“ ХХК 111 тэрбум төгрөгийг автобус нийлүүлэх гурван компанид шилжүүлсэн ч 94 автобус орж ирээгүй, төлбөрийг урьдчилж шилжүүлсэн байдалтай байна“
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц