Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэвтэн эмчлүүлж буй иргэдээс нэмэлт үйлчилгээний төлбөр авч өөрсдөдөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэв

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 26 секунд

Прокурорын байгууллага тавдугаар сарын 27-31-ний өдрүүдэд 266 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал,

Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 119, Өмчлөх эрхийн эсрэг 85, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 28, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Авлига, албан тушаалын 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Татвар төлөхөөс зайлсхийх тус бүр 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал,

Нийслэлийн прокурорын газраас ..... дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Б, тасгийн эрхлэгч Б.О нар нь тасагт хэвтэн эмчлүүлж буй иргэдээс нэмэлт үйлчилгээний төлбөр авч, өөрсдөдөө эдийн засгийн давуу байдал бий болсон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ..... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр 80 гаруй төрлийн эд хөрөнгийг нууж нэвтрүүлэн, 60.1 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр 80 гаруй төрлийн эд хөрөнгийг нууж нэвтрүүлэн, 60.1 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
“Барс” захын уулзвараас “Улаанбаатар төмөр замын өртөө” хүртэлх авто замын хойд эгнээг маргааш нээнэ
“Барс” захын уулзвараас “Улаанбаатар төмөр замын өртөө” хүртэлх авто замын хойд эгнээг маргааш нээнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.