Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ашигт малмалын лицензийн асуудлаарх сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 9 секунд

Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өчигдөр эхэлсэн. Сонсголын хүрээнд хоёр бүлэг сэдвийн асуудлыг хэлэлцэж буй.

Тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх асуудлын хүрээнд Тусгай зөвшөөрлөөр олгогдсон тусгай зөвшөөрлийн талбайд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа эсэх; Нөөцгүй болон нөөц нь тодорхойгүй тусгай зөвшөөрлүүд, олборлолт явуулахгүй байгаа боловч бүтээгдэхүүн экспортолж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаарх мэдээлэл; Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт асуудлын хүрээнд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль, журмын дагуу олгож, хяналтыг хэрэгжүүлсэн эсэх;

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилт, Бичил уурхайгаар олборлосон ашигт малтмалын борлуулалт, татвар ногдуулалт, төлөлт, хяналтын талаар хэлэлцэнэ. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагааны сэдвийн хүрээнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, тайлагнах, хураах үйл ажиллагаа, АМНАТ ногдуулалт, өр төлбөр, өр төлбөртэй ААН-ийн экспортын асуудал, тусгай зөвшөөрөлгүй экспортлогч этгээдийн АМНАТ, жишиг үнэ; Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой бусад асуудлууд, ТӨҮГ-ын балансын бус нөөц, бага агуулгатай хүдрийн борлуулалт, дагалдах ашигт малтмалын АМНАТ, тусгай зөвшөөрөлгүй экспортлогчдын асуудлаар нээлтэй сонсгол зохион байгуулах юм байна.

ЧУУЛГАН: Эндсэн хүүхдийг төрүүлж өсгөсөн хүүхдийн тоонд тооцож Алдарт эхийн одонг олгодог байх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
ЧУУЛГАН: Эндсэн хүүхдийг төрүүлж өсгөсөн хүүхдийн тоонд тооцож Алдарт эхийн одонг олгодог байх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 256 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.