АН өнгөрөгч долоо хоногт УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх гишүүдийнхээ нэрсийг баталж, СЕХ-нд хүргүүлсэн. Тус намын жагсаалтын 9 дүгээрт Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн нэр бичигдсэн. Харин СЕХ-нд хүргэгдсэн тогтоолд жагсаалтын 9 дүгээрт тус намын Тэргүүн дэд дарга С.Баярцогтын нэр бичигдсэн нь олны шүүмжлэлийг дагуулаад байсан.
Үүнтэй холбогдуулан Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин "Надтай огт ярихгүйгээр Хан-Уул дүүрэг дээр Х.Баттулгын хүргэнтэй дэвш гэх шийдвэр гаргасан С.Баярцогтыг "Уучлаарай, өөрөө тэр хүргэнтэйгээ дэвш" гэж хэлээд жагсаалтад нэрээ дэвшүүлсэн. Х.Баттулга, С.Баярцогт хоёр хүний тохирооны улмаас олон залуучууд жагсаалтын хойшоо шидэгдсэн" гэв.