Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын дэд дарга Ц.Жадамбаа, М.Чимэддорж нар нэр дэвших шийдвэрээ сэргээжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Нэр дэвших эрхээсээ татгалзаад байсан АН-ын нэр бүхий гишүүд шийдвэрээ өөрчлөн, сонгуульд оролцохоор болжээ.

Тухайлбал, АН-ын дэд дарга Ц.Жадамбаа өөрийн цахим хуудсаар дамжуулан сонгуульд нэр дэвшүүлэхээр өгсөн өргөдлөө татан авч байна гэх мэдэгдлийг хийсэн бол АН-ын жагсаалтын 33-т бичигдээд байсан тус намын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж мөн нэрээ татах хүсэлтийг хүргүүлээд байсан.

Тэгвэл АН-ын дарга Л.Гантөмөр сонгуулийн үр дүн буюу намынхаа том эрх ашгийн төлөө дээрх гишүүдтэйгээ уулзан нэр дэвших эрхийг нь баталгаажуулжээ. Улмаар ТҮЦ машины гэх тодотголтой АН-ын дэд дарга Цагаан-Өвгөний Жадамбаа УИХ-ын сонгуулийн 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвших эрхээ намаасаа баталгаажуулж авсан байна.

Мөн АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж сонгуульд оролцон, жагсаалтаар нэр дэвших болжээ.

МАН-ын жагсаалтыг тэргүүлсэн Г.Лувсанжамцыг АН-ын Нарийн бичгийн дарга Н.Гансүх МЭТГЭЛЦЭЭНД дуудлаа
МАН-ын жагсаалтыг тэргүүлсэн Г.Лувсанжамцыг АН-ын Нарийн бичгийн дарга Н.Гансүх МЭТГЭЛЦЭЭНД дуудлаа
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.