Либертари намын дарга Д.Амартүвшин цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сануулахад, түүний үүсгэн байгуулсан Либертари намыг Дээд шүүх бүртгээгүй тул АН-тай хамтарч сонгуульд оролцохоо мэдэгдээд байсан юм. Тэрбээр мэдээлэл хийх үеэрээ,
"Сүхбаатар дүүрэгт ЖДҮ авсан, цүнх барьдаг, эрх чөлөөнд халтай хүмүүс нэр дэвшиж байгаа тул байх ёстой газар нь тавьж, хүчийг үзье гэж бодож байсан. Гэтэл нэг дэх өдрийн шийдвэрээр боломжгүй боллоо. Бид листэнд орох сонирхолгүй байна. "Угжны" хурга биш, тойрог дээр очоод нөгөө хүмүүстэй өрсөлдье гэсэн ч болсонгүй. Бид листнээс нэрээ татаж байна. Ямартай ч боломж олгосон хүмүүст баярлалаа" гэв.
Мөн тэрбээр "Монгол хүний "за" бол андгай байх ёстой гэдэг. За бол за л байх ёстой. Л.Гантөмөр түүндээ хүрч чадсангүй. Иймд бид нэрээ татаж байна" гэсэн юм.