Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амартүвшин: Хүний эрхийн сонсгол нээлттэй нэртэй жүжиг боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 35 секунд

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд зохион байгуулсан. Энэ үеэр хуралдааныг даргалагч УИХ-ын гишүүн Н.Учрал нээлттэй сонсголд жагсагчдын төлөөлөл оролцохгүй байна хэмээн шүүмжилсэн. Үүнтэй холбогдуулан "NoDoubleStandart" тэргүүтэй хөдөлгөөний төлөөлөл энэ нээлттэй сонсгол хүчингүй болох ёстой гэдгийг мэдэгдэн хэвлэлийн бага хурал хийлээ.

Комедиан Д.Амартүвшин "Хүний эрхийн нээлттэй сонсголыг халтуурдаж байна. Иргэдийн төлөөллийн хоёр хүн нь МАН-ын гишүүн байгаа харагдсан. Асуулт асуугаад л болсон. МАН-ын эрх мэдэлтэй хүмүүс удахгүй гудамжинд гарна. Эрх мэдэл үүрдийнх биш. Байнга эрх мэдэлтэй байх юм шиг хандлага гаргаж байгаа нь муухай санагдаж байна. Нээлттэй нэртэй жүжиг өнөөдөр боллоо. Энэ байдлаар жагсаал цуглааны тухай хуулийг сайжруулахгүй. Эрх баригчдад ээлтэй хууль болох гээд байна. Бид 10-15 хүн оруулж, сонсгол хийх ёстой. Тэрнээс биш Н.Учрал, Х.Нямбаатарыг сонсох сонсгол биш. Олон нийтийн сонсгол байх ёстой. УИХ-ын чуулганы хажуугаар жижигхэн, халтуурдсан хэлэлцүүлэг боллоо. Та нар 2-3 жилийн дараа гудамжинд гарна. Бидэнтэй адил сууж байна. Тэр үед та нарыг хэн ч сонсохгүй" гэв.

Ерөнхий сайд: Мэргэжлийн хяналтынхан ресторанд очиж үнэгүй хоол иддэг эрхүүдийг хасъя
Ерөнхий сайд: Мэргэжлийн хяналтынхан ресторанд очиж үнэгүй хоол иддэг эрхүүдийг хасъя
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд