“Хоёр хэлний боловсрол” нэрээр БНХАУ энэ сараас эхлэн Өвөрмонголын бүх сургуулиудад монгол хэлийг хятад хэлээр орлуулах төлөвлөгөө эхлүүлсэн нь иргэдэд таагүй байдал үүсгэсэн. Саяхнаас орон нутгийн эсэргүүцлийн хөдөлгөөний эрч улам нэмэгдэж Эрээн хотын Монгол сургуулийн захирал хос хэлний дарамт шахалтаас болж өчигдөр 12:00 цагт амиа хорлосон байна.
Үүний өмнөхөн Алшаа аймгийн зүүн хошуунд Сурмаа гэх багш эмэгтэй гэрийнхээ асар дээрээс үсэрч амиа золиосолсон харамсалтай хэрэг гарчээ.