Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

UBN.mn сайтын энэ долоо хоногийн ОНЦЛОХ нийтлэл, ярилцлагууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 34 секунд

UBN.mn сайтыг шимтэн уншдаг уншигчдадаа зориулж энэ долоо хоног буюу тавдугаар сарын 13-аас тавдугаар сарын 17-ны өдрүүдэд нийтлэгдсэн онцлох нийтлэл, ярилцлагуудыг нэгтгэн хүргэж байна.

ХАЙЛААСТЫН ОСЛЫН ХОХИРОГЧ ХҮҮ: Хурдхан шиг гараад гүймээр байна

Хэдхэн сарын дараа есдүгээр ангиа төгсөөд "Политехник коллежид сурч, гагнуурчин болчхоод аав ээждээ хашаа байшин авч өгнө" хэмээн мөрөөдөж байсан жаахан охин хариуцлагагүй жолоочийн үйлдлээс болж, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь энэ. Бас энэ гэр нэг л хоосон, нэг л хөндий. Аав, ээж, ах, дүү гээд бүгд байгаа ч ганцхан 16-хан настай охин л алга. Харин үл ялиг мишээсэн жаазтай зураг нь л үлдэж.

Маанийн ерөөл аажуухан сонстохтой зэрэгцэн "Миний дүү бурхан болсныг эмнэлгээс гарж ирээд л мэдлээ" гэж эгч нь уйлан, хайлан ярина. Энэ бол өнөөдрөөс нэгхэн сарын өмнө Хайлаастад болсон авто ослын хохирогч. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

БАРИМТ: “ТЭНҮҮН-ОГОО“ ХХК-иас гэрчилгээгүй 34 хөрөнгийг хүлээн авч, 134 тэрбумын хохиролд “сох“ дутсан 1 тэрбумаа төлөх хүртэл нь DAEWOO брэндийн 10 автобусыг барьцаанд авчээ

Нийтийн тээврийн парк шинэчлэлд ногоон автобусны дуулиан бараг л түүх болж үлдэв. Гэхдээ муугаар. Түгжрэлийг бууруулах чиглэлд улсын төсвөөс 318 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах хөтөлбөрийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч гүйцэтгэлийн үе шатанд алдаа гарснаар үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн хэдэн автобусаа төв талбай дээрээ гаргаж, шинжүүлээд "будаа" болсон.

Асуудал нэгэнт ийм болсон хойно гүйцэтгэгч компаниас нь улс хохирлоо нэхэмжилж, төлүүлэх арга хэмжээ яаралтай авахыг олон нийт шаардаж байсан. Харин өнгөрөгч сарын 15-нд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатараас "Тэнүүн-Огоо" ХХК-иас 75 тэрбум төгрөгийн хөрөнгийг нь нийслэлийн өмчид авах тухай асуудлыг НИТХ-аар оруулж батлуулсан. Тэгвэл тухайн хураан авч буй хөрөнгө болон үнэлгээтэй холбоотой мэдээллийг сонирхъё. ЭНД дарж уншина уу.

Да.Ганболд: С.Зоригийн хөшөөтэй АН-ын байр бол түүх дурсгалтай эд биш, буулгана. Эзэн нь юмаа мэдье

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад"С.Зоригийн хөшөөг заржээ. Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь олон давхар цамхаг барихыг санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-оос улбаатай энэ байгууллага их л эелдэгээр "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л Монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй. Монголын ардчиллыг эднээс хамгаалах хэрэгтэй болжээ гэдгийг ч бас харлаа. Бид "Зоригтой"-гоо үлдэнэ”. Энэ бол одоогоос сарын өмнө Хотын дарга Х.Нямбаатарын цахим хуудсаараа дамжуулан АН руу шидсэн чулуу байв.

Тиймээс бид энэ удаад С.Зориг агсны хөшөөтэй АН-ын төв байр болоод газрыг эзэмшиж буй “Шинэ дэвшилтэд холбоо” ТББ-ын эзэмшигч, Тэргүүн шадар сайд асан Да.Ганболдтой ярилцаж, тодрууллаа.

Дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНДЭЭС уншаарай.

О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж тэргүүтэй АН-ын шинэ үеийн төлөөллүүд ах нараа АН-аас бүр мөсөн түлхэж гаргах бодлого барьж байна

Сонгуулийн нэр дэвшүүлэлтийн өдөр ойртох тусам намууд дунд хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. Тойрогт дэвших эрхээ авахын тулд нэг хэсэг нь гүйж байгаа бол жагсаалт гэх амархан “боорцог”-ийг хүртэхээр багагүй төлөөллүүд хөөцөлдөж явна. Эрх баригчдын зүгээс жагсаалтад сайдуудыг, улиг болсон ах нараа оруулахгүй гэдгээ зарласан. Тэд аль болох нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангасан жагсаалтыг иргэдэд танилцуулна гэдэг амлалт өгөөд буй.

Тэгвэл энэ долоо хоногийн эхээр АН-ынхан парламентад олон сонгогдсон, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан намын гишүүдийг жагсаалтад орохгүйгээр тойрогт дэвшихийг уриаллаа. Дэлгэрэнгүй нийтлэлийг ЭНДЭЭС уншина уу.

СУРВАЛЖИЛГА: Хоёр блокыг нь нураана гэх “АВЛИГА ХОРООЛОЛ”-ын барилга аравдугаар сард ашиглалтад орох нь...

Өнгөрсөн 2023 оны зун нийслэл хотод өмнөх жилүүдийнхээс их хэмжээний бороо орж, үер буусан. Үер буусан шалтгаануудын нэг нь Сэлбэ голын голдиролыг хааж барьсан гэх АВЛИГА ХОРООЛОЛ буюу “Акуа Гарден” билээ.

Хотын өмнөх болон одоогийн удирдлагууд тус хорооллын барилгыг нураах асуудлыг ярьж ирсэн боловч өнөөдрийг хүртэл шийдэлд хүрээгүй, барилгын ажил нь үргэлжилж байгаа юм. Тэгвэл бид энэхүү асуудлын шийдвэрлэлт хэрхэн өрнөж байгааг нэхэн сурвалжиллаа. Сурвалжилгыг ЭНД дарж уншаарай.

Ардчиллын цэнхэр байр, хотоос тусгай хэрэгцээнд авах гэж байгаа С.Зориг агсны хөшөөтэй газар Да.Ганболдын өмч үү, НИЙТИЙН ӨМЧ ҮҮ

Ардчиллын цэнхэр байр, алтан хараацай хоёрыг “ад үзсэн” дуулиан улс төрийн хүрээнд багагүй шуугиулав. Ингэхдээ жинхэнэ ардчилагчид гэж өөрсдийгөө тодорхойлсон Да.Ганболд тэргүүтэй “Шинэ дэвшилтэд холбоо”-ныхон үнэт зүйлээ үгүйсгэж, өнгөрсөн түүх рүүгээ нулимж байна гэж иргэд шүүмжилж байна.

Учир юу гэвэл, сарын өмнө хотын дарга Х.Нямбаатар “Зоригийн хөшөөний газрыг заржээ. Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь цамхаг барихаар санаархаж байна" хэмээн АН-ын цөс хөөрүү залуусын шарыг малтаж, ах нарыг нь “үр могой”-той хүртэл зүйрлэж дунд нь “яс” шидчихсэн. Нөгөөтээгүүр Да.Ганболдын 480 мянган ам.доллароор гар барьсан хүн нь Голомтын Д.Баясгалан гэлцдэг. Товчхондоо тэд АН-ын цэнхэр байрын газрыг наймаалцаж, 41 давхар цамхаг барих асуудал яригдаад удаж буй.

Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншаарай.

Б.Дэлгэрсайхан: Төсөвт төрийн оролцоо буурахгүйгээр эдийн засаг тогтворжихгүй

УИХ-аар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Үүнтэй зэрэгцэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс энэ удаагийн өргөн барьсан төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн орлогыг хэт өөдрөг төсөөлснөөр тодорхой эрсдлүүд бий болох магадлалтайг сануулсан юм. Тэгвэл эл асуудлын хүрээнд эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

Ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Ийнхүү та бүхэнд энэ долоо хоногийн онцлох нийтлэлүүдийн танилцууллаа. UBN.mn сайт ирэх долоо хоногт илүү сонирхолтой нийтлэлүүдээр эргэн ирэх болно.

Аймгийн арслан Д.Алтанцоож түрүүллээ
Аймгийн арслан Д.Алтанцоож түрүүллээ
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.