Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аймгийн арслан Д.Алтанцоож түрүүллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 0 секунд

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын түүхт 100 жилийн ойд зориулсан аймгийн заан Ц.Бадарчийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд 104 бөх барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн арслан Д.Алтанцоож түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын сумын харьяат, улсын начин Ө.Батзул үзүүрлэв.

Дөрөвт Өвөрхангай аймгшийн Төгрөг сумын харьяат, улсын гарди Ц.Бямба-Отгон, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат улсын начин Б.Даваа-Очир нар шалгарлаа.

Долоод аймгийн арслан Д.Батбаатар, аймгийн арслан Н.Амгаланбаатар, аймгийн өсөх начин Д.Төрбаяр нар үлдэв.

Маргааш буюу тавдугаар сарын 18-нд 13:00 цагаас Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Очирын Одгэрэлийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.

Улсын аварга П.Бүрэнтөгс нарын 128 бөх маргааш зодоглоно
Улсын аварга П.Бүрэнтөгс нарын 128 бөх маргааш зодоглоно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.