Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Нанжид: ГССҮТ-д 7 яаралтай хагалгаа орсны 4 нь тасдагчид гараа авсан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Дулааны улирал ирж буйтай холбоотойгоор иргэд ахуйн хүрээний засвар хийх явцдаа гэмтэж бэртэх тохиолдол их гарч байна. Үүнтэй холбоотойгоор ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасгийн Эрхлэгч Л.Нанжидаас тодруулга мэдээлэл авлаа. Тэрбээр,

"Урин дулааны улиралд иргэд ахуйн хүрээнд тасдагч, цахилгаан хөрөө зэргийг ашиглаж, гар хуруугаа тайрах эрсдэл нэмэгддэг. Өнгөрсөн шөнө ГССҮТ-д 7 яаралтай хагалгаа орсны 4 нь тасдагчид гараа авсан байна. Тиймээс Хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа цахилгаан багаж, хэрэгсэлтэй зөв харьцах хэрэгтэй, мөн ХАБ-аа маш сайн хангаж ажиллахыг анхааруулж байна" гэлээ.

Ч.Хүрэлбаатар: Монгол Улс 10 тэрбум ам.долларын валютын нөөцтэй болохыг зорьж байгаа
Ч.Хүрэлбаатар: Монгол Улс 10 тэрбум ам.долларын валютын нөөцтэй болохыг зорьж байгаа
 
Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.