Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Монгол Улс 10 тэрбум ам.долларын валютын нөөцтэй болохыг зорьж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Хэлэлцэх үеэр ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад хариулж, тайлбар өглөө. Тэрбээр,

"Монгол Улс 10 тэрбум ам.долларын валютын нөөцтэй болохыг зорьж байгаа. Монголбанк Хятадын Ардын банкнаас авсан зээлээ төлөөд эхэлсэн. 2024, 2025 онд манай улс гадагшаа төлөх бондын төлбөр байхгүй. Тиймээс экспортоо нэмэгдүүлэх боломжтой.

Коксжих нүүрсний тооцоог нэлээд сайн үзсэн. Австрали, ОХУ-ын Хятад руу гаргадаг коксжих нүүрсний хэмжээ бага.

Хятад, Монголын хооронд худалдааны хэлэлцээр хийгдээгүй байгаа. Манай эрчим хүчний нүүрс Хятад руу ороход зургаан хувь, коксжих нүүрс гурван хувийн татвартай. Тиймээс Хятадын талд хандаж, чөлөөт худалдааны хэлэлцээр хийх хүсэлт өгсөн. Манай яам коксжих нүүрсний экспортод болгоомжлох зүйл байхгүй. Австрали, Оросыг өрсөлдөгч гэж үзэхгүй байгаа" гэлээ.

Р.Базарыг дахин цагдан хорих шаардлагагүй гэж үзээд хилийн хориг тогтоож, нэр бүхий хүмүүстэй уулзахыг нь хориглолоо
Р.Базарыг дахин цагдан хорих шаардлагагүй гэж үзээд хилийн хориг тогтоож, нэр бүхий хүмүүстэй уулзахыг нь хориглолоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.