Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Р.Базарыг дахин цагдан хорих шаардлагагүй гэж үзээд хилийн хориг тогтоож, нэр бүхий хүмүүстэй уулзахыг нь хориглолоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 37 секунд

Яллагдагч Р.Базарыг өмгөөлөгчийнх нь гаргасан гомдлын дагуу үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзээд, өнгөрөгч тавдугаар сарын 15-ны өдөр сулласан байдаг. Харин прокурорын байгууллагаас цагдан хорих тухай саналыг шүүхэд хүргүүлээд байсан. Тэгвэл шүүх Б.Базарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Б.Базарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэж...” болзошгүй үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих саналыг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн.

Шүүх прокуророос гаргасан санал, яллагдагчийн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хэргийн материалд авагдсан баримтуудтай танилцаад яллагдагч Б.Базарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.

Мөн тус шүүхийн яллагдагч Б.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан ерөнхий шүүгчийн захирамж хуулийн хүчинтэй байх тул прокурорын саналаас татгалзаж шийдвэрлэв.

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК “Тэрбум Мод” хөтөлбөрийн хүрээнд 7000 орчим мод тарилаа
“Эрдэнэс Оюу Толгой” ХХК “Тэрбум Мод” хөтөлбөрийн хүрээнд 7000 орчим мод тарилаа
 
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.