Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК “Тэрбум Мод” хөтөлбөрийн хүрээнд 7000 орчим мод тарилаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 26 секунд

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК “Тэрбум Мод” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд гурван төрлийн 200 орчим мод тарилаа.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын Оюу Толгой төслийн Засгийн газрын 34 хувийн хувьцааг эзэмшигч “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 2023 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, Өмнөговь аймгийн Ханбогд суманд нийт 35га талбайд 4900 улиас, 1535 бургас, 200 ширхэг гацуур буюу 6635 мод тариад байна.

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхү,

"Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, цөлжилтийг бууруулах “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнд манай компани нэгдэж, өмнөх жилүүдэд 6600 гаруй мод тарьса. Бид энэ жилийн “Арчлахгүй бол ургахгүй” уриан дор зохион байгуулагдаж буй бүх нийтийн мод тарих өдрүүдийг тохиолдуулан өнөөдөр албан хаагчдаараа нэгдэн Баянзүрх дүүргийн 23,28 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр байгуулагдаж буй Олон Улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд хус, буйлс, мөнгөлөг жигд төрлийн 200 орчим модыг тарьж “БАЯЛАГ” бичил төгөл байгууллаа.

Түүнчлэн ЭОТ ХХК Хэрлэн тооно төслийг санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хэрлэн гол дээр ус хуримтлуулах усан сан байгуулж, урсцын тохируулга хийн, ус дамжуулах хоолойгоор дамжуулан усаар хангах нь Говийн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй хот суурин, хүн ам, хөдөө аж ахуй, байгаль хамгаалах зориулалтаар ашиглах, томоохон уул уурхайн үйлдвэрийн ус хангамжтай хамтад нь шийдвэрлээд зогсохгүй ногоон байгууламжуудыг дахин сэргээх, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд усны эх үүсвэрийг шинээр бий болгох, хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулж, нөхөн сэргээхэд чиглэсэн асуудлуудыг хамтад нь шийдвэрлэх боломжтой “Хэрлэн тооно” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Тооно уулын урд хэсэгт Хэрлэн голын урсацад олон жилийн тохируулга хийж 2400м урт, 40 м өндөр олон зориулалт бүхий усан цогцолбор байгуулан 1.6 тэрбум.м3 эзлэхүүнтэй хиймэл нуур байгуулах юм. Одоогоор төслийн ТЭЗҮ боловсруулах шатандаа явж байна" гэв.

Мөн Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн дендрологич Ц. Гансүх,

"Манай цэцэрлэгт хүрээлэн 2022 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хавар, Намрын бүх нийтийн мод тарилтаар нэг улиралдаа 15-16 нэр төрлийг 12-15 мянган нэр төрлийн модыг 300 га талбайд тарьж байна. Өнөөдөр Хаврын мод тарилтад “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэж гурван нэр төрлийн модыг тарьж, байгаль орчин, ногоон байгууламжийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж, нийслэлчүүдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бий болгох үйлсэд гар бие оролцсон явдалд бидний зүгээс талархаж байна" гэлээ.

Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн нь нийслэлийн ундны усны эх үүсвэр дээр байрлаж буй бөгөөд өмнө нь иргэдэд газар олгочихсон байсныг дүүргийн удирдлагууд 2022 онд цуцалж, газрыг орон нутгийн хэрэгцээнд авч, нийслэлийн иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлжээ. Одоогийн байдлаар 300 га газрыг хашаалж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьсан байна. Мөн явган хүний болон гүйлтийн, дугуйн зам, автомашины зогсоол зэргийг шийдэхээр төлөвлөжээ.

Н.Энхболд: УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байгаад газар дээрээ баригдаагүй бол хорих хориотой
Н.Энхболд: УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байгаад газар дээрээ баригдаагүй бол хорих хориотой
 
ШУУД: УТН-ын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна
ШУУД: УТН-ын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.