С.Зориг агсны амиа алдсан хэргийн газраас олдсон үсийг ДНК-ын шинжилгээнд өгсөн гэх асуудлаар ЦЕГ-аас мэдээлж байна. Энэ талаар ЦЕГ-аас,
"С.Зоригийн амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллагаас 1998 оны 10-р сарын 3-ны өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад АНУ-ын ДНХ шинжилгээний байгууллагын дэвшилтэд технологи ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж, эд мөрийн баримтуудаас ДНК мэдээлэл тогтоосон. ДНК мэдээллээр энэ хэрэгт холбогдон шалгагдаж байсан бусад хүмүүсийн ДНК мэдээлэлтэй тохироогүй. Одоогоор уг ДНК мэдээлэл нь хэнийх болохыг шалгахаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэв.