Чингис хааны одонт "The Hu" хамтлаг анх удаа эх орондоо тоглохоор болжээ. Тодруулбал, ирэх долдугаар сарын 20-нд "The Hu" хамтлагийнхан "АРА Фест 2024"-т ирж бүрэн хэмжээний шоу тоглолтоо хийхээр болсон байна.
Чингис хааны одонт The HU хамтлагийн продюсер, Хүннү Рок урсгалыг үндэслэгч МУГЖ Б.Дашдондог болон The Hu Music Inc, мөн тус хамтлагийн АНУ дахь албан ёсны лэйблтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр эх орондоо тоглох шийдвэрээ гаргасан байна.