Монголбанкны 100 жилийн ой ирэх 06 дугаар сарын 02-нд тохиож байгаа бөгөөд 06 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд зээлээ төлсөн иргэн, ААН-ийн “чанаргүй зээл”-ийн мэдээллийг шинэчлэх юм.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Ковидын жил, ОУ-ын геополитикийн хурцадмал нөхцөл байдал зэргээс шалтгаалж дотоодын ААН-үүдийн үйл ажиллагаа нэлээд доголдсон. Үүнээс болж зарим ААН-үүд зээлээ хугацаанд нь төлж чадахааргүй болж манайд зээлийн ангилал хийгдсэн байдаг. Тодруулбал, хамгийн муу зээлийн түүх нь нэг жилээс илүү хугацаанд зээлээ төлөөгүй байсан тохиолдолд “чанаргүй зээлдэгч” гэсэн ангилалд хамааруулдаг. Энэ утгаараа зээлийн муу түүхтэй байгаа иргэн, ААН-үүддээ боломж олгох үүднээс ирэх 6 дугаар сарын нэгний дотор зээлээ бүрэн төлж барагдуулснаар мэдээллийн сангаа шинэчлүүлэх боломжийг олгож байгаа юм.
2024 оны 04 дүгээр сарын нэгнийг хүртэлх хугацаанд зээлээ төлчихсөн хэрнээ ангилалд орсон нийт 127761 иргэн, ААН хамрагдсан байна. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 55943 иргэн, ААН байгаа бол орон нутагт 71718 иргэн, ААН хамрагдсан гэсэн үг.