Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийг бүртгэлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Шүүхийн ерөнхий зөвлөлийн энэ сарын 7-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад 73 нэр дэвшигчийг бүртгэлээ. Мөн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарийг батлав.

Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн шүүгчийн 28 сул орон тоонд 69 нэр дэвшигчийг, Давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн 1 сул орон тоонд 2 нэр дэвшигчийг, Давж заалдах шатны шүүхийн Эрүү, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн 6 сул орон тоонд 2 нэр дэвшигчийг, тус тус 132, 133 дугаар тогтоолоор бүртгэлээ.

Нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 14 хоногийн хугацаанд shuugch-songon@judcouncil.mn цахим хаягаар хүлээн авч байна. Та нэр дэвшигчтэй холбоотой асуулт, саналаа ирүүлнэ үү.

БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо
БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо
 
Б.Баяраа: Хуульч биш, хэргийн материал уншаагүй бол битгий сургаар бусдын амьдрал, хувь заяаг шүүгээд бай та нар
Б.Баяраа: Хуульч биш, хэргийн материал уншаагүй бол битгий сургаар бусдын амьдрал, хувь заяаг шүүгээд бай та нар
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.