Гавьяат дасгалжуулагч, Олон улсын шүүгч Д.Бадрах шүүгчийн замналаа өндөрлүүллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 58 секунд

1989 оноос хойш тасралтгүй 40 шахам жил жүдо бөхийн шүүгчээр ажилласан Олон улсын шүүгч, гавьяат дасгалжуулагч Доёдын Бадрах өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээнийг дуусгаад шүүгчийн замналаа өндөрлүүлж, зодог тайлж буйгаа зарлав.

Түүний хувьд, 2003 онд Олон улсын зэрэглэлтэй тав дахь монгол шүүгч болсон. Улмаар Азийн АШТ, Зүүн Азийн АШТ, ГранПри ангиллын зэрэг олон улсын томоохон тэмцээнүүдэд шүүгчээр ажилласан юм.

Мөн тэрээр 1975-1990 оны хооронд жүдо, самбо, үндэсний бөхөөр барилдаж, Үндэсний бөхийн Улсын начин цолонд хүрсэн төдийгүй самбо бөхийн ДАШТ-ээс медаль гардаж байсан амжилттай.

Монголын жүдо бөхийн холбооны Шүүгчдийн зөвлөлийн хамт олноос Олон улсын шүүгч Д.Бадрахад хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйлсийг гардуулав.

Хүмүүжигчид Ази тивийн шатрын аваргаас хос алтан медаль хүртлээ
Хүмүүжигчид Ази тивийн шатрын аваргаас хос алтан медаль хүртлээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!