Улсын хэмжээнд 2023 онд зам тээврийн ослын шинжтэй 111,839 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүний 104,632 буюу 93,6 хувь нь Нийслэлд, 6,4 хувь буюу 7,207 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл өмнөх оны мөн үеэс 10,606 нэгжээр буюу 10,4 хувиар өссөн байна.
Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод 9,223 нэгжээр буюу 9,7 хувиар, орон нутагт 1,383 нэгжээр буюу 23,7 хувиар тус тус нэмэгджээ. Мөн улсын хэмжээнд 2023 онд 25,235 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 21,625 буюу 85,6 хувь нь эд материалын хохиролтой, 3,610 буюу 14,4 хувь нь хүний амь нас, эрүүл мэнд хохирсон байна.