Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хохирогчдын амь насанд аюул учруулах үндэслэл бүхий баримт байгаа” гэх шалтгаанаар Р.Базарааг үргэлжлүүлэн хорихоор болжээ

Огноо
Унших
1 минут 6 секунд

“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараагийн өмгөөлөгч Р.Базараад шүүхээс авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг энэ сарын 7-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

Тэгвэл өмгөөлөгчийн хүсэлтийг өнөөдөр 09.00 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн байранд хэлэлцсэн. Шүүх хуралд Р.Базар цахимаар оролцсон юм. Улмаар Р.Базарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх өмгөөлөгчийнх нь хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзжээ.

Тодруулбал, Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай дээрх хүсэлтийг хянан хэлэлцэхэд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “хохирогч нарын амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэл арилаагүй байх тул өмгөөлөгч Т.Пүрэвбазараас гаргасан хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь энэ юм.

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд