Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Морин хуур” үндэсний анхдугаар чуулган төрийн ордонд зохион байгуулагдлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 40 секунд

Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн, Монгол Үндэстний бахархал морин хуурынхаа хөгжил дэвшил, цаашдын ирээдүйг хэлэлцэхээр монгол орны өнцөг булан бүрээс морин хуурчид, морин хуур урлаачид, эрдэмтэн судлаачид өнөөдөр төрийн ордонд цуглалаа.

Үндэсний анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

“Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуур” үндэсний анхдугаар чуулган зохион байгуулж байгаа нь морин хуураа эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх энэхүү үйл хэрэг төр, засгийн бодлого, түмэн олны дэмжлэгтэйгээр өргөжин тэлж, тодорхой үр дүнд хүрч байгаагийн бас нэгэн бодит илрэл юм. Чуулганы бэлтгэл ажлын хүрээнд холбогдох яам, төрийн захиргааны байгууллагууд мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачидтайгаа хамтран чиглэл чиглэлийнхээ дагуу урьдчилсан хэлэлцүүлгүүд, эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулсан бөгөөд өнөөдрийн чуулганаар санал, зөвлөмжөө нэгтгэн танилцуулах гэж байна. Анхдугаар чуулганаар морин хуурыг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт тулгамдаж буй асуудлууд болох мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, материаллаг баазыг нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, холбогдох төсөв, санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хэлэлцэн ярилцаж, санал зөвлөмж боловсруулан, холбогдох яамдад хүргүүлж, төрийн бодлого, үйл ажиллагаанд тусган ажиллах явдал чухал байна.

Мөн морин хуураа Монголд төдийгүй дэлхий дахинаа сурталчлан таниулж, заан сургахад авьяас билиг, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа Та бүхэн хамтын зохион байгуулалтад орж, “Морин хуурын нэгдсэн холбоо” байгуулан, төр засаг, түмэн олныхоо дэмжлэгийг хүлээж, зүрх сэтгэлээрээ хамтран ажиллахыг уриалж байна. Түүнчлэн манай эрдэмтэн судлаач, багш мэргэжилтнүүд морин хуурынхаа үүх түүх, өв соёлыг шинжлэн судалж, судалгааны ном бүтээл туурвих, заавал сурах ая дууны жагсаалт бүхий сургалтын хөтөлбөр, сурах бичиг зохион хэвлүүлэх зэргээр дотооддоо төдийгүй олон улсад морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, заан сургах ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай байна” хэмээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэлж Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв.

Үүний дараагаар Соёлын сайд Ч.Номин “Соёлын салбарын хөгжлийн бодлого, хэрэгжилт” сэдэвт илтгэлээ Монгол орны өнцөг булан бүрээс хуран цугласан морин хуур урлаачид, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачдад танилцуулав.

Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд Соёлын яамнаас Морин хуурын чуулгыг “Морин хуурын найрал хөгжим” болгон өргөжүүлж ЕБС-иудад морин хуурын багш нарыг томилон 1000 гаруй сурагч анхан шатны хичээлд хамрагдаж байна.

Энэхүү чуулганаар морин хуурыг хамгаалах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар “Морин хуур ба хөгжмийн зохиолчдын уялдаа холбоо”, “Морин хуур урлал, түүнийг тойрсон асуудлууд”, “Морин хуур-Өнөөгийн байдал” сэдвээр иж бүрэн хэлэлцүүлэг өрнүүлэв.

Бөхийн холбоо допингийн асуудлаар бөх, дасгалжуулагчидтай  уулзалт хийнэ
Бөхийн холбоо допингийн асуудлаар бөх, дасгалжуулагчидтай уулзалт хийнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.