Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Р.Базарааг хорих ангиас суллуулах хүсэлтийг түүний өмгөөлөгч шүүхэд гаргажээ

Огноо
Унших
2 минут 12 секунд

“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа нарын дөрвөн хүнийг Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд баривчилж, тэднийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатайгаар ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг.

Тэгвэл “Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараагийн өмгөөлөгч Р.Базараад шүүхээс авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг өчигдөр /2024.05.07/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Шүүх гомдлыг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна.

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Ганчулуун "Р.Базар нарын 4 иргэнийг мөнгө угаасан, банкны хувь хөрөнгийг хууль бусаар нэмэгдүүлсэн, мөрийтэй тоглосон, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг завдаж, биед нь гэмтэл учруулсан гэх хэрэгт буруутган шалгаж байна. Улстөрд холбоотой, сонгууль санхүүжүүлсэн гэх асуудалд арилжааны банкаар хийгдсэн их өндөр гүйлгээнүүдийг шалгаж байгаа асуудал бий" гэдгийг өмнө нь мэдэгдэж байв.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Хоёр жилийн өмнө "5Ш" ажиллагаатай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг хууль зүйн сайдын харьяалалд хамруулж, Засгийн газарт танилцуулах чиг үүрэг хүлээсэн.

Энэ хүрээнд иргэн Р.Базартай холбоотой Улсын Дээд Шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Тодруулбал Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкинд нийт 78 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон юм байна лээ.

Уг шүүхийн шийдвэрийг тухайн этгээд хэрэгжүүлээгүйтэй холбоотой ЕСБХБ-наас надад гомдол ирсэн. Одоогоор тус банкны хохирлын 13.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан гэсэн мэдээлэл бий. Одоогоор 64 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа" гэх мэдээллийг өгсөн юм.

2018 онд Их тэнгэрийн амнаас алдагдсан 21 уран зургийн хэргийг Ц.Элбэгдоржийн яллагдагчаар татагдсан хэргүүдтэй цуг сэргээн шалгана
2018 онд Их тэнгэрийн амнаас алдагдсан 21 уран зургийн хэргийг Ц.Элбэгдоржийн яллагдагчаар татагдсан хэргүүдтэй цуг сэргээн шалгана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.