Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүх: Р.Базарааг хорих ангиас суллах эсэхийг хэлэлцэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа нарын дөрвөн хүнийг Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд баривчилж, тэднийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатайгаар ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг.

“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараагийн өмгөөлөгч Р.Базараад шүүхээс авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг энэ сарын 7-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Тэгвэл өмгөөлөгчийн хүсэлтийг өнөөдөр 09.00 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн байранд хэлэлцэж байна. Шүүх хуралд Р.Базар цахимаар оролцож байгаа аж.

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Ганчулуун "Р.Базар нарын 4 иргэнийг мөнгө угаасан, банкны хувь хөрөнгийг хууль бусаар нэмэгдүүлсэн, мөрийтэй тоглосон, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг завдаж, биед нь гэмтэл учруулсан гэх хэрэгт буруутган шалгаж байна. Улстөрд холбоотой, сонгууль санхүүжүүлсэн гэх асуудалд арилжааны банкаар хийгдсэн их өндөр гүйлгээнүүдийг шалгаж байгаа асуудал бий" гэдгийг өмнө нь мэдэгдэж байв.

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь тулаандаа ялалт байгууллаа
МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь тулаандаа ялалт байгууллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд