Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгуулийн ерөнхий хороо номын баярт оролцоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Хаврын номын баяр энэ сарын 17-19-нд болно. Уламжлал ёсоор 35 дахь жилдээ Сүхбаатарын талбайд зохиогдох энэ арга хэмжээнд уншигч, зохиолчид уулзахаас илүү өргөн цар хүрээнд жил ирэх бүрт болж буй. Энэ жилийн номын баярт Сонгуулийн ерөнхий хороо оролцоно гэдгээ мэдэгдлээ. Тус хорооноос сонгогчдод ном танилцуулах бус санал тоолох машин, саналаа хэрхэн өгөх зэрэг сонгогчдын боловсрол олгоно гэдгийг өнөөдөр мэдээлэв. Энэхүү нээлттэй асар зургадугаар сарын 25 хүртэл ажиллана гэдгийг тус хорооны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир хэлсэн. Тэрбээр “Сонгогчдод мэдээлэл өгөх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулна. Сонгуультай холбоотой эрэлт нэмэгдэж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийхээс илүүтэй бид өөрсдөө гудамжинд гарч ажиллана, сонгогчдод мэдээлэл өгнө. Номын баярт оролцоно. Гэхдээ ном сурталчлах биш сонгогчдын мэдээлэл өгнө. Зөвхөн номын баяраар хязгаарлагдахгүй Ялалтын талбайд зургадугаар сарын 25 хүртэл асар байгуулж ажиллана. Үргэлж нээлттэй байна. Санал тоолох төхөөрөмжийг сургалтын зориулалттай ажиллуулна" гэсэн юм.

Б.Мягмарнаран: 1,8 сая хэрэглэгчид 46 сая үйлчилгээг цахимаар үзүүлсэн Е-Mongolia цахим систeм шинэчлэгдлээ
Б.Мягмарнаран: 1,8 сая хэрэглэгчид 46 сая үйлчилгээг цахимаар үзүүлсэн Е-Mongolia цахим систeм шинэчлэгдлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.