Е-Mongolia цахим систeмийн шинэчлэгдсэн 4.0 хувилбар нээлтээ хийж байна. Нээлтийн үеэр, И Монгол академийн захирал Б.Мягмарнаран, "Өнөөдрөөс яг дөрвөн жилийн Е-Mongolia цахим систeмийн анхны хувилбарыг хүргэж байсан. Тухайн үед 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимаар хүргэж байсан. Харин өнөөдөр бид 86 байгууллагын 1233 үйлчилгээг цахимаар үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд бид 1,8 сая хэрэглэгчтэй болж, 46 сая үйлчилгээг цахимаар үзүүлсэн байна. Энэ нь насанд хүрсэн 5 хүн тутмын 4 нь Е-Mongolia-г ашиглаж байна гэсэн үг. Цаас, цаг хугацааг хэмнэж, төрийн албаны хүнд сурталыг халж, хүний гарын оролцоогүй болгосон Е mongolia улам ухаалаг болж байна. Монголчууд технологийн дэвшлийг ашигласан цахим үндэстэн болсоор байна" хэмээн онцоллоо.