Зочин сэтгүүлчдийн нүдээр “СЭТГҮҮЛЗҮЙ“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 43 секунд

Жил бүрийн тавдугаар сарын 03-ны өдрийг "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр" болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр" болгон зарлаж, 1994 оноос хойш тэмдэглэсээр ирсэн юм. Иймд Ubn.mn сайт энэ өдрийг тохиолдуулан улс төр, урлаг соёлын төлөөллүүд мөн бяцхан хүүхдүүд сэтгүүлзүйн салбарыг хэрхэн харж, төсөөлдөг талаар өөрсдийнх нь үзэл бодлыг сонсож бас нэг өдрийг "СЭТГҮҮЛЧ"-ийн мэргэжлээр хэрхэн өнгөрүүлсэн талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

"ЗОЧИН СЭТГҮҮЛЧ" ЛОГАРИФМ СУРГУУЛИЙН 2а АНГИЙН СУРАГЧ Б.ИВЭЭЛ

Сэтгүүлч Б.Ивээлийн хамгийн их уулзахыг хүсдэг сэтгүүлч бол ТВ9 телевизийн сэтгүүлч, "Монгол коммент" нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэг юм. Тиймээс зочин сэтгүүлч Б.Ивээл нь сэтгүүлзүйн чухал төрөл болох "ЯРИЛЦЛАГА"-ын төрлийг сонгон авч, өөрийнхөө сонирхсон асуултыг Сэтгүүлч М.Батбилэгээс асууж ярилцлага хийлээ.

"ЗОЧИН СЭТГҮҮЛЧ" КОМЕДИАН АМАРАА /Г.АМАРТҮВШИН/

Харин дараагийн Зочин сэтгүүлчээр Комедиан Амарааг урилаа. Түүний хувьд иргэдийн тэр дундаа ААН-үүдийн дунд нийтлэг тулгардаг нэгэн асуудлыг хөндөж, олон талын эх сурвалжаар баталгаажуулан СЭДВИЙН НЭВТРҮҮЛЭГ бэлтгэв. Тодруулбал,

Зочин сэтгүүлч Г.Амартүвшин нь "Хувийн хэвшлийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид болон ААН-үүд "ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ"-өө авахад учирдаг саад бэрхшээл мөн төрийн албаны хүнд суртал, хоорондын уялдаагүй байдлаас болж үүсэж буй алдаа дутагдлыг ил гаргах зорилгоор энэхүү сэдвийг сонгон авч, сэтгүүлч мэргэжлийн онцлогтой танилцлаа.

"ЗОЧИН СЭТГҮҮЛЧ" НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ П.НАРАНБАЯР

Гурав дахь Зочин сэтгүүлчээр НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаярыг онцлов. Түүний хувьд иргэдийн аж амьдралд хамгийн чухал байр суурийг эзэлдэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар СУРВАЛЖИЛГА бэлтгэв.

Ингэхдээ тэрбээр олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн бус иргэдийн өдөр тутмын хүнсний хэрэглээнд багтах "ӨНДӨГ"-ний үнэ нэмэгдсэн шалтгаан болон нийлүүлэлт яагаад буурсан талаар албаны эх сурвалжаас статистик мэдээлэл авч, худалдаа эрхлэгчдээс тодруулж, иргэдийн байр суурийг сонслоо.

UBN.mn сайтын "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр"-т зориулсан ЗОЧИН СЭТГҮҮЛЧДИЙН ТУСГАЙ СУРВАЛЖИЛГА, ЯРИЛЦЛАГЫГ UBN.mn пэйж хуудсаар хүлээн авч үзээрэй

“Эрдэнэт”, Хөтөл цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой нэмэлт мөрдөн байцаалтад буцсан хэргийг шүүхэд шилжүүлэх ажлыг шуурхайлах үүргийг Ерөнхий сайд өгчээ
“Эрдэнэт”, Хөтөл цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой нэмэлт мөрдөн байцаалтад буцсан хэргийг шүүхэд шилжүүлэх ажлыг шуурхайлах үүргийг Ерөнхий сайд өгчээ
 
Р.Базарыг дахин цагдан хорих шаардлагагүй гэж үзээд хилийн хориг тогтоож, нэр бүхий хүмүүстэй уулзахыг нь хориглолоо
Р.Базарыг дахин цагдан хорих шаардлагагүй гэж үзээд хилийн хориг тогтоож, нэр бүхий хүмүүстэй уулзахыг нь хориглолоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!