Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУВРАЛ: Тэрбум, тэрбумаар үл хөдлөх нь нэмэгдсэн гишүүдээс “ОРОН ГЭРГҮЙ“ болсон нь ч байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 41 секунд

Сүүлчийн 76 гишүүнтэй парламент халаагаа өгөх өдөр хаяанд иржээ. Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа Их хуралд хэн нь үлдэж, хэн нь явах эсэх нь тодорхой болно.

Отгон парламент дөрвөн жил засаглах хугацаандаа цар тахал, ОХУ, Украины дайны хүндрэл, инфляцийн шокоос үүдсэн эдийн засгийн хямралын том сорилттой нүүр тулсан. Тэр дундаа цар тахал дэгдсэн 2020 онд экспорт тасарч, уул уурхайн салбар тэг зогссон нь улсын данс улайж эдийн засаг -5.3 хүртэл агшихад хүрч байв. Харин энэ үед зарим гишүүдийн үл хөдлөх хөрөнгө нь нэмэгдэж, өнөөдрийн байдлаар ТОП жагсаалтад багтах болжээ. Эсрэгээрээ толгой хоргодох “орон гэргүй” болсон УИХ-ын гишүүд, сайд нар ч байна.

ГУРВАН ЖИЛИЙН ДОТОР ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨРӨӨ Ц.АНАНДБАЗАР ТОЛГОЙ ЦОХИВ

Бид төрийн өндөр албан тушаалтнуудын мэдүүлгээс зөвхөн үл хөдлөх хөрөнгийн “хөдөлгөөн”-ийг 2019 болон 2022 онтой харьцуулан дүн шинжилгээ хийснээ танилцуулья.

УИХ-ын гишүүдээс үл хөдлөх хөрөнгөөрөө толгой цохиж буй УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 2019 онд орон сууцгүй гэж мэдүүлж байжээ. Харин 2022 онд 7.6 тэрбум /7,680,000,000/ төгрөгийн орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй болжээ. Өөрөөр хэлбэл, 2019 оноос хойш гурван жилийн дараа түүний үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг юм. Араас нь УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар удаалж байна.

Боловсрол шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн тухайд 2019 онд 1.5 тэрбум /1,586,033,000/ төгрөгийн орон сууц үл хөдлөхтэй гэж мэдүүлж байжээ. Харин 2022 онд 4.4 тэрбум /4,462,333,000/ төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй болжээ. Өөрөөр хэлбэл, 2019 оноос хойш гурван жилийн дараа түүний үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 2.8 /2,876,300,000/ төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Сонирхолтой нь, түүний хувьд УИХ-д нэр дэвшихдээ мэдүүлсэн үл хөдлөх хөрөнгө нь нэг жилийн дараа 3.4 тэрбум /3,445,825,000/ төгрөгөөр нэмэгджээ. Жишээ нь, 2019 онд 1.5 тэрбум төгрөгийн орон сууц, үл хөдлөх хөрөнгө мэдүүлж байсан бол 2020 онд 5 тэрбум /5,031,858,000/ болж өссөн байна.

76 ГИШҮҮНЭЭС Ш.АДЬШАА, Б.ЧОЙЖИЛСҮРЭН, Ж.ӨНӨРБОЛОР НАР ХАМГИЙН ИХ ХЯМАРЧЭЭ

Эсрэгээрээ УИХ-ын 76 гишүүн, сайд нарын дунд үл хөдлөх хөрөнгө нь хумигдаж цаашлаад толгой хоргодох орон гэргүй болсон нь ч бий.

Барилгын салбарын акул гэгдэх УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн орон сууцгүй гэж 2022 онд мэдүүлжээ. Түүний хувьд 2019 онд 365 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө мэдүүлж байсан бол 2022 онд байхгүй гэжээ. Мөн УИХ-ын гишүүн Т.Аубакир огт орон сууцгүй гэж мэдүүлсэн бол УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хөрөнгө хамгийн их хумигджээ. Араас нь, УИХ-ын гишүүн Ж.Өнөрболор, Ж.Мөнхбат, Б.Дэлгэрсайхан нар удаалж байна.

2019 VS 2020 ХЭНИЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ТЭЛЭВ

Нөгөөтэйгүүр УИХ-д нэр дэвшихээс өмнө болон сонгогдсныхоо дараа хөрөнгө нь гэрлийн хурдаар өссөн зарим гишүүд бий. 2019 болон 2020 онд УИХ-д нэр дэвшихээс өмнө болон гишүүнээр сонгогдсны дараах нэг жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгө нь нэмэгдсэн төрийн түшээд ч байна. Ялангуяа 2020 он бол дэлхий нийтээр цар тахал дэгдэж Монгол Улсын эдийн засаг -5.3 хувь хүртэл агшсан хүнд үед. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн тухайн жилд УИХ-ын гишүүдийн орон сууц, үл хөдлөх хөрөнгөд “хөдөлгөөн” орж ганц жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдснийг танилцуулъя.

УИХ-ын гишүүн Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн орон сууц, үл хөдлөх хөрөнгө нэг жилийн хугацаанд 3.4 тэрбум /3,445,825,000/ төгрөгөөр нэмэгджээ.

  • Тодруулбал 2019 онд түүний үл хөдлөх хөрөнгө 1.5 тэрбум /1,586,033,000/ төгрөг байсан бол 2020 онд 5 тэрбум /5,031,858,000/ болжээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн үл хөдлөх хөрөнгө нэг жилийн хугацаанд 1.5 тэрбум буюу /1,550,000,000/ төгрөгөөр нэмэгджээ.

  • Тэрбээр 2019 онд 1.5 тэрбум /1,500,000,000/ төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй байсан бол 2020 онд 3 тэрбум /3,050,000,000/ төгрөгөөр хэмжигдэж байна.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн үл хөдлөх хөрөнгө нэг жилийн хугацаанд 1.5 тэрбум /1,500,000,000/ төгрөгөөр нэмэгджээ.

  • Тэрбээр 2019 онд 1.2 тэрбум буюу 1,267,800,000 төгрөг бол 2020 онд 2.7 тэрбум буюу 2,767,800,000 төгрөг байгаа юм.
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 24 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 24 хэм дулаан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.