Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮАГ: Сонгуулийн төв байгууллагын 2025 оны төсвийн төслийг, улс төрийн намд олгох санхүүжилтийг хянахаар төлөвлөж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024.05.01-ний өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсов.

Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын дарга Я.Самбууням "Улс төрийн намын тухай хууль шинэчлэн батлагдаж, төрийн аудитын байгууллагын оролцооны хэлбэр, хугацаа, шалгуур, сонгуулийн байгууллагад улс төрийн намуудтай харилцах харьцааны талаар нарийвчилсан зохицуулалт орж ирсэн. Шинэчилсэн хуулийн дагуу ажлаа төлөвлөж байна.

Сонгуулийн төв байгууллагын 2025 оны төсвийн төслийг улс төрийн намд олгох санхүүжилтийг сонгогчийн тоо, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, намуудын тоо зэрэг үндэслэж үнэн зөв төлөвлөсөн эсэхийг хянахаар төлөвлөж байна. Мөн намд төрийн санхүүжилт олгох төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг шийдвэрлэх намын санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайланг хянах, дүгнэлт гаргах, тайлагнах, нийтэд мэдээлэх, намын баримт бичиг, мэдээллийг цахим хуудсанд байршуулах, шинэчлэх, хариуцлага тооцохтой холбоотой журамд санал өгөх талаар судалж байна" гэлээ.

Тэрбээр, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулаад сонгуулийн хуульд заагдсан зарим чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлж буй талаар мөн мэдээлэл өглөө.

Дараагийн ээлжийн дөрвөн шинэ зүтгүүр АНУ-аас Замын-Үүд боомтод иржээ
Дараагийн ээлжийн дөрвөн шинэ зүтгүүр АНУ-аас Замын-Үүд боомтод иржээ
 
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.