Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Солонгоо: Т.Чимгээгийн нэхэмжилсэн 48 тэрбум төгрөгийг төлөх шүүхийн шийдвэр гарвал буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх асуудлыг ярих ёстой

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 44 секунд

ХЗДХ-ийн Дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ. Түүнээс сэтгүүлчид Т.Чимгээгийн нэхэмжилсэн 48 тэрбум төгрөгийг хэрхэн барагдуулах талаар тодруулахад,

"Иргэн Т.Чимгээ өөрт учирсан хохирлыг үндэслэн 48 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ бол иргэний нэхэмжилж байгаа дүн. Нөхөн төлбөрийн асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Нөгөө талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нөхөн төлбөрийг төрөөс төлөх шаардлагатай. Хэрэв шүүхээс нөхөн төлбөрийг төлөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарвал буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх асуудлыг зайлшгүй ярих ёстой" гэв.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн 2023 оны ногдол ашгаас 299.5 тэрбум төгрөгийг  хуримтлалын санд төвлөрүүлнэ
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн 2023 оны ногдол ашгаас 299.5 тэрбум төгрөгийг  хуримтлалын санд төвлөрүүлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.