Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт шалгагдаж байсан ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан О.Бархасбадийг анхан шатны шүүхээс цагаатгасан. Гэвч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалджээ. Тиймээс хохирогчдын гаргасан гомдлын дагуу О.Бархасбадийг яг одоо Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүж байна.
Хурлын талаар бид эргэн мэдээлэх болно.
Эргэн сануулахад, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг үйлдсэн гэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүү шүүлт тулгасан гэмт хэргээр Б.Хурцад 1.6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял, бусад холбогдогчид хоёр жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан. Харин С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгон цагаатгасан юм.