Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Чимгээ: “Алуурчин“ гэх гүтгэлэг доромжлолынхоо төлбөрт 48 тэрбум төгрөг төрөөс нэхэмжилж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 5 секунд

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдсэн хэмээн үзэж сулласан. Улмаар Засгийн газрын хуралдаанаас тэдний хохирлыг нөхөн барагдуулж, зөрчигдсөн эрхийг сэргээх ажлын хэсэг байгуулаад байгаа юм.

Тэгвэл иргэн Т.Чимгээ Зууны мэдээ сонинд өгсөн ярилцлагадаа "Эрүүдэн шүүгдэж, бие сэтгэл санааны хүнд дарамтад өртөж нэр төр, алдар хүнд, эргэж олдохгүй цаг хугацаа, үр хүүхдийнхээ амь насаар хохирсон, үлдсэн насандаа "алуурчин” гэх гүтгэлэг доромжлолын төлбөрт 48 тэрбум төгрөгийг Төрөөс нэхэмжилж байна" хэмээжээ.

Тэрбээр суллагдсаныхаа дараахан "Хэдийгээр цагаатгах тогтоол гарч суллагдсан ч нийгэм хүлээж авахгүй, ажилд ч авахгүй сэтгэл санаа маш хүнд байгаа талаараа манай сайтад ярилцлага өгч байсан. Уг ярилцлагыг энд дарж уншина уу.

ҮСХ: Аюулт үзэгдэл, осолд 2498 хүн өртжээ
ҮСХ: Аюулт үзэгдэл, осолд 2498 хүн өртжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.