Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлыг Төрийн нууцаас гаргах шаардлагатай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 13 секунд

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал боловсруулж дүгнэлт гаргах үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ахлан ажиллаж байгаа. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ажлын явцтай танилцсан.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн Дэд сайд Б.Солонгоо дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалахтай холбогдуулан гарсан нэн тэргүүний ажил бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргийг хянан шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан журмын дагуу төрийн нууцаас гаргах шаардлагатай байна.

Эрүүгийн хэргийн нууцад байсантай холбоотойгоор эрүүдэн шүүсэн асуудал одоо ч нууц хэвээр байгаа. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Мөн Ерөнхий сайдын зүгээс ТЕГ облон холбогдох байгууллагуудад хугацаа алдалгүй ажиллах үүрэг чиглэлийг өгсөн.

Эргэн сануулахад, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар Б.Хурц, н.Эрдэнэбат, н.Мөнхгал, н.Баяр, н.Отгонбаяр, н.Өлзийбаяр нартай холбогдох хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. Ингэхдээ эрүүдэн шүүсэн гэм буруутайд тооцож, н.Мөнхгал, н.Баяр нарт тус бүр 2 жил хорих, Хурцад 1 жил 6 сар хорих, н.Эрдэнэбат, н.Отгонбаяр нарт 1 жил хорих, н.Бямбажавт 6 сая төгрөгөөр торгох ял тус тус ногдуулсан. Энэ шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл нууцад байгаа. Үүнийг нууцаас гаргаж байж хоёр иргэний эрх ашгийг хамгаалахад томоохон дэмжлэг үзүүлэхээр байна.

Мөн Эрүүдэн шүүлттэй холбоотойгоор Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарч байгаа" гэлээ.

ШУУД: Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцлийг хянан шалгах түр хорооноос мэдээлж байна
ШУУД: Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцлийг хянан шалгах түр хорооноос мэдээлж байна
 
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.