Б.Баттөмөр: Шинжлэх ухаан, технологийн хуулийн төслөөр ажлын хэсэг хоёр удаа, дэд ажлын хэсэг гурван удаа хуралдаад байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 41 секунд

Өнөөдөр буюу 2024.04.30-ны өдрийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсгийг ахлагчаас баталсан дэд ажлын хэсгийг гурван удаа хуралдуулж, УИХ-ын даргын 2024.04.19-ний өдрийн 60 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлыг хоёр удаа хуралдуулж, асуудлыг хэлэлцжээ.

Ажлын хэсгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр "Ажлын хэсгээс Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөлд 15 зарчмын зөрүүтэй санал гарсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 22 дугаар зүйлд Засгийн газар хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлтийн ажлын хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх тухай асуудлыг татварын хууль тогтоомжид зааснаар шийдвэрлэх тухай санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Мөн Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн зарчмын зөрүүтэй хоёр санал гарсныг хуралдаанд оролцсон гишүүд мөн л дэмжлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсье" хэмээв.

С.Амарсайхан: Гурилын үнийг багадаа 40 хувиар бууруулж, импортод квот тогтоохгүй байх зөвлөмж гарлаа
С.Амарсайхан: Гурилын үнийг багадаа 40 хувиар бууруулж, импортод квот тогтоохгүй байх зөвлөмж гарлаа
 
Аймгийн арслан Д.Алтанцоож түрүүллээ
Аймгийн арслан Д.Алтанцоож түрүүллээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!